УИХ-ын үдээс өмнөх хуралдаан ЗАВСАРЛАЛАА

2016 оны 5 сарын 13

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс эхэлсэнгүй. Хурал даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг зайлшгүй хийх шаардлагатай байгаа, тиймээс УИХ-ын гишүүд оролцооч ээ гэж гуйж байна” гэж хэлж байсан бол сүүлдээ "МАН-ынхан Хуралдаа ирэхийг шаардаж байна" гэсэн юм.

Өчигдөр орой баталсан сонгуулийн тойрог болон мандат хууваарилах тогтоолын төслийг УИХ дахь МАН бүлэг “Ардчилсан нам хүч түрэн баталсан” гэж үзэж байгаа учраас ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэн хурлын ирцийг бүрдүүлэхгүй байгаа юм. Хуулиараа 39 гишүүн ирцэд бүртгүүлж байж чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх ёстой. Гэвч ирц бүрдэхэд гурван гишүүн дутаж байна. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор нар гадаадад ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авчээ.

Хурал даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж эцсийн байдлаар ирцийг танилцууллаа. Түүгээр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 33 гишүүн ирэх ёстой ч 30 нь ирсэн, МАН-ын бүлгийн 30 гишүүнээс нэг нь ч ирээгүй /чуулганы танхимд ирсэн гишүүд нь ирцэнд орохгүй байгаа юм/, ИЗНН-ын хоёр гишүүн ирсэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар ирээгүй, УИХ-ын дэд дарга Л.Цог өвчтэй байгаа бол УИХ-ын гишүүн Г.Уянга ирээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33189
0 эможи
keyboard_arrow_up