УИХ-ын чуулган 18 цаг хүртэл түр завсарлалаа
2016 оны 5 сарын 12
![](https://websites.mn/arslan/assets/images/20160201/CC4O9299.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 17.40 цагт эхэлсэн ч МАН-ын бүлгийн хүсэлтээр түр завсарлаад байна.
Хуралдааны эхэнд Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүлсэн саналыг Ерөнхий сайд татан авч буйг гишүүдэд танилцуулав. Мөн УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нарыг Ардчилсан намын бүлгийн гишүүн болсныг албан ёсоор мэдэгдлээ.
Ингээд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэх гэтэл УИХ дахь МАН-ын бүлгээс энэ асуудлаар 18.00 цаг хүртэл завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Завсарлага авах хүсэлтийг хүлээн авснаар чуулганы хуралдаан түр завсарлаад байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
33149
0 эможи