Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах талаар үдээс хойш хуралдана

2016 оны 4 сарын 29

Улсын их хурлын сонгуулийн пропорцианаль систем Монгол улсын үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн  гэх Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт гарч, энэ хуулийг УИХ-аар хэлэлцэхээр болсон ч Шударга ёс эвсэл завсарлага аваад байгаа. Харин УИХ-ын хурлын гишүүд хуулийн талаар хэлэлцэхийг хүссэн учраас дээрх асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Энэ үеэр Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Л.Цог: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцэх хэрэгтэй байна. Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхлэхгүй бол оройтлоо. Иргэдийг сонгуульд оролцохгүй байхыг уриалж байгаа юм уу. Энэ бол хууль зөрчсөн хэрэг. Төрийн ажлыг боомилж байгаа хэрэг. Ийм чухал асуудлыг уях хэрэг байхгүй. Цэцийн дүгнэлтийг хэн ч давж чадахгүй. Энэ асуудлаар санал хураах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Л.Цог гишүүнтэй санал нэг байна. Хаа сайгүй л сонгууль хэрхэн болох бол, ямар шийдвэр гарах бол гэж хүлээж байна. Сонгууль шилэн болох хэрэгтэй. УИХ-ын цэцийн дүгнэлтийг хэлэлцэж чадахгүй байна. Өмнө нь МАН-ыг завсарлага авъя гэхээр өгөхгүй гээд алхаа цохьдог байсан. Энэ асуудлыг ингэж удаан ярьж болохгүй. Харин үүний оронд Эрүүл мэндийн сайдын асуудлыг ярилцмаар байна. МАН ХӨСҮТ-д ажилласан. Тэнд байдал үнэхээр хэцүү байна. хоёр жилийн өмнө Монгол улс улаанбурхан өвчингүй орон боллоо гэсэн батламж авсан. Гэтэл өнөөдөр хэдэн зуугаараа өвдөөд хэвтэж байна. Байдал ийм хүнд байхад эрүүл мэндийн салбар нь ямар ч сайдгүй. Суманд бүхэл бүтэн эмнэлэг нь дэлбэрээд хүн нас барлаа. Тэгтэл салбар нь сайдгүй. Ерөнхий сайдаа энэ асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй байна.

УИХ-ын дарга З.Энхболд: Би түрүүн Ерөнхий сайдтай ярьсан. Эрүүл мэндийн сайдын асуудлыг өнөөдөр оруулж ирнэ гэсэн. Тэгэхээр амжвал өнөөдөр хэлэлцэнэ. Харин Цэцийн дүгнэлтийн хувьд "Шударга ёс" эвсэл завсарлагаагаа яг одоо зогсоовол ирэх хоёрдахь өдөр буюу таван сарын 3-нд хуулиа гаргаад таванд бүртгуулэх хугацаагаа 1-2 долоо хоногоор хойшлуулъя. Тэгэхгүй бол амжихгүй.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Бид нар Үндсэн хуулийн цэцийн хуультай холбоотойгоор хуулийн дагуу завсарлага авсан. З.Энхболд дарга ажлын таван хоногийн завсарлагыг өгсөн. УИХ-ын хуулийн  27,1-ийн дагуу завсарлаг авсан. Үндсэн хуулийн цэц өмнөх шийдвэрээ хүчингүй болгоогүй байж хоёрдахь шийдвэрээ гаргаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн хэрэг. Ядаж Н.Батцэрэг дарга бүлгээ хуралдуултал хойшлуулж өгөөч.

УИХ-ын дарга З.Энхболд: "Шударга ёс" бүлэгт 14 цаг хүртэл хуралдах цаг өгөөд үдээс хойш хуралдааны хэлэлцэх асуудлын нэгт энэ асуудлыг оруулъя.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32413
0 эможи
keyboard_arrow_up