Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав

2016 оны 4 сарын 27

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхэд 80 хувийн саналаар дэмжлээ.

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь  4 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд хуульд өөрчлөлт оруулж,  аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүх, дүүргийн шүүхийн байршил харъяаллыг өөрчилж, 3 дугаар зүйлд хэрэг, маргааныг хэрхэн шилжүүлэх тухай, 4 дүгээр зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг заасан. Төсөлд Орхон, Дархан-Уул аймагт Эрүүгийн, Иргэний давж заалдах шатны шүүх тус бүр нэг, эрүү, иргэний танхим бүхий давж заалдах шатны шүүх тус бүр нэг байхаар нийтдээ улсын хэмжээнд 26 давж заалдах шатны шүүх байхаар тусгасан бөгөөд мөн дүүрэг тус бүрт эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийг байгуулахаар тусгажээ.

Үүний дараа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр хуралдааныг даргалагч зарчмын болон найруулгын чанартай нийт 400-гаад саналаар санал хураалт явуулна гэдгийг хэлэхэд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нэг хуулийн төсөл гэхэд хэт олон засвартай байна. Засгийн газарт буцааж дахин оруулж ирэх хэрэгтэй" гэсэн юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Дэндүү их засвартай байна. Ажлын хэсэг гэхээсээ УИХ, байнгын хороодын түвшинд гишүүдийн хүсэлтээр хуулийн төсөл өөрчлөгдөж байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хууль ирэх 9 дүгээр сарын нэгнээс хэрэгжинэ. Тиймээс хуулиа батлах шаардлагатай. Цаг хугацаа хожихын тулд Засгийн газар дахин оруулж ирэх нь зүйтэй" гэв.

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хувьд Засгийн газарт буцааснаар цаг хугацаа хэмнэж чадахгүй. Хэд хэдэн хурал дамжиж, 10-аад хоногийн дараа орж ирнэ гэсэн байр суурьтай байв. Ингээд санал хураалт явуулах гэхэд ирц хангалтгүй байсан тул үдийн завсарлага зарлалаа. Чуулган үдээс хойш 14 цагаас эргэж хуралдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32294
0 эможи
keyboard_arrow_up