Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Хэн, Юу хэлэв?

2016 оны 4 сарын 21

Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2016.04.21/ 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрх мэдэл нэг талд төвлөрөхөөр дарангуйлал бий болдог

Монгол улсын үндсэн хуулийг өөрчлөөгүй байж ийм мөрөөдлийн хуулийг бариад орж ирж болохгүй. Монгол улс парламентын засаглалтай орон. Ийм засаглалтай  орны хувьд бүх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх гэсэн энэ бодлоготой энэ хуулийг би дэмжихгүй. Х.Тэмүүжин гишүүн түрүүн хэлсэн “Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа энэ ажлыг эхлүүлсэн” гэж. Энэ үнэн. Өнөөдөр АТГ-ын даргыг томилох ажилд Ерөнхийлөгч, Засгийн газар орж байна.  Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Өнөөдөр С.Зориг агсны гэргийг хорьж байна. Ц.Оюунгэрэл, Л.Болд хоёр очиж нөхцөл байдалтай нь танилцаад их хэцүү байгааг нь хэлж байна ш дээ. Тэгтэл С.Зориг агсны хэргийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэт ярьж байна. Тэр бол зүгээр л эрүүгийн хэрэг. Тэгэхэд яагаад эхнэрийг нь аваачиж 6-7 сар хориод байгаа юм. Ард түмнээс бүх зүйлийг нууж болохгүй. Өнөөдрийн байдлаар эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөөд байна. Эрх мэдэл нэг талд төвлөрөхөөр дарангуйлал бий болдог. Ер нь хууль хүчний байгууллагын хараат байдлыг бий болгох хэрэгтэй. Энэ хуулин дээр ТЕГ-ын дарга ОБЕГ, ЦЕГ-ын даргыг солихын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвшөөрөл авах хэрэгтэй гэж байна. Энэ юу гэсэн үг вэ? Эрх мэдэлтнүүд өөрийнхөө томилсон хүнийг мөнхийн хажуудаа байлгах гэдгээ болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:Бид нар үлдсэн нэг сарын хугацаанд гай тарихгүй л байх хэрэгтэй

Бид нарын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Ийм байхад энэ төрлийн ноцтой  хуулийг хэлэлцэнэ гэдэг байж болшгүй зүйл. Энэ бүгдийг хэлэлцээд эхэлвэл төр чичирч эхэлнэ. Би З.Энхболд даргад хэлэх тодорхой санал байна. Энэ үлдэж байгаа хугацаандаа юу хэлэлцэх хэрэгтэй вэ гэдгийг дахиад нэг ярилцах хэрэгтэй байна. Энэ хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийчихээд тэр чигээр нь хаях гэж байна уу? Бид нар үлдсэн нэг сарын хугацаанд гай тарихгүй л байх хэрэгтэй байна. Бид нар гайруу л яваад байна. Аюулгүйн зөвлөлд хамааралгүй зүйл гэж байхгүй боллоо. Цагаан даваа дээр гал асч байсан ч яваад л очдог болсон байна. Өмнө нь Аюулгүйн зөвлөлийн хурал дээр улсын аюулгүй байдлын талаар ярьдаг байсан. Би мэдэж байна. Одоогийн Аюулгүйн зөвлөлийн гишүүд нэг нь А гэхээр нөгөөх нь Б гэдэг болж. Өнөрбаяраа наад ерөнхийлөгчдөө хэлж саналаа буцааж татаж ав. Ямар гээчийн улс байгуулах гээд та нар ийм хуулийн төсөл санаачлаад байгаа юм.

УИХ-ын гишүүд Д.Тэрбишдагва:Монголд байгутгай дэлхийд ойлгогдохгүй зүйл хийхээ болимоор юм

Энэ хуулийг ярилцах нь зөв гэж бодож байгаа. Тэгэхдээ цаг үеэ олсонгүй. Бид мөнхийн хоёр хөрштэй. Хоёр хөрштэй харьцахын тулд ийм хууль хэрэгтэй байна. Өнөөдөр монгол улс маань агаарын бохирдол, архидалт, ядуурлаараа дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Энэ тал дээр их ярилцах хэрэгтэй байна. Энэ хуулийн хувьд би эргэлзэж байна. Тэгэхдээ өнөөдрийн байдлаар үндэсний аюулгүй байдлын талаар ярилцах цаг нь болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргадаг. Тэрнийг нь хэн ч биелүүлдэггүй. Тавантолгойн төсөлтэй холбоотой 10 гаруй зөвлөмж гаргасан байсан. Тэр нь ерөөсөө ажил хэрэг болоогүй. Өнөөдөр ингэж Монголд байгутгай дэлхийд ойлгогдохгүй зүйл хийхээ болимоор юм. Үндэсний аюулгүй байдлын тухай ярьж байхад гишүүд бүгдээрээ байх ёстой. 76 гишүүн бүгдээрээ сууж байгаад энэ талаар хэлэлцэх хэрэгтэй байна. Яг энэ асуудлаар дахиж хаалттай хуралдах хэрэгтэй.

УИХ-ын гишүүд З.Баянсэлэнгэ: Энэ хуулийн төслийг ярилцах ёстой ч өнөөдөр биш

Энэ хуулийн төслийг ярилцах ёстой ч өнөөдөр биш. Бидний бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна. Энэ хуулийн зах зухаас нь харахад эрх мэдэлрүү халдсан, салаа мөчирийг нь тасдсан хуулийн төсөл байна. Дараагийн сонгуулиар арай өөр, сийрэг ухаантай хүмүүсийг сонгож энэ хуулийн төслийг ярих хэрэгтэй. Хүмүүс жинхэнэ ерөнхийлөгч гарсны дараа энэ хуулийг ярих хэрэгтэй. Ерөнхийлөгч байнгын хорооноос буцсан энэ хуулийг оруулж ирээд байгаа нь ямар учиртай юм. Өнөөдөр Батлан хамгаалахын яам танкныхаа хошууд мод зорж хийгээд л сууж байна. Энэ тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бүрэн эрхийн угацаа ь дуусч байгаа ерөнхийлөгч, ард түмнийг хошгоруулж байж найман жил энэ суудалд суусан ерөнхийлөгч, МАНАН-г удирдаж байгаа ерөнхийлөгчид хэн итгэх вэ? Бүх удирдлагыг өөрийн болгох гэсэн хүнд итгэх хэрэггүй.

УИХ-ын гишүүд Х.Тэмүүжин:Н.Энхбаяр гэдэг хүн ерөнхийлөгч байхдаа энэ хуулийг өөрийн талд ашигтайгаар хийсэн

Угаасаа Н.Энхбаяр гэдэг хүн ерөнхийлөгч байхдаа энэ хуулийг өөрийн талд ашигтайгаар хийсэн. УИХ-ын дарга нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дотроо сууж байдаг манайх шиг орон хаана ч байхгүй. Ийм мэт завхарлаа засахын тулд бид өнөөдөр энэ хуулийг батлах хэрэгтэй. Энэ оруулж ирсэн хууль дээр 2-3 заалт л шинээр нэмэгдсэн. Бусад нь хуучин байсан заалтууд байгаа. Бид өнөөдөр хийх ёстой ажлаа хийх хэрэгтэй. Харин энэ оруулж ирсэн хуулийн тал дээр олон улсын жишгийг харах, засах хэрэгтэй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31986
0 эможи
keyboard_arrow_up