Өнөөдрийн Ерөнхий сайдын мэдээллийн хүрээнд Хэн,Юу хэлэв?

2014 оны 5 сарын 16

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна.

 

Урмын үг: УИХ  гишүүн  Н.Номтойбаяр: УИХ дахь  МАН- ын  бүлгээс   гишүүддээ  хэлэх  урмыг  үгийг хэллээ.  

УИХ дарга, ЕС  эдийн  засгийг 100  хоногт  эрчимжүүлэх   төслийг   сонсож   урмыг   хэдэн  үг  хэлье гэж эхэллээ. Тэрээр 2  жилийн  өмнө  улсын  их   хурал   нүүр бууруулж   зугтааж  мөд  удалгүй    шоугаа  эхлүүлсэн.  Шинэчлэлийг  засгийн  газар   давхар   дээлийг   унагасан.  Монголын  эдийн  засгийг  эрэмдэг  болгосон. Хууль зүйн   сайд   огцрохоо  шахсан бөгөөд Х.Тэмүүжин  сайдыг   хариуцлагатай  гэж  илтгэл   тавьж  байсан. Хууль  сахиулах  байгууллагад  болон  эгэл ардуудын  амьдрал  дээр  байна гэж хэлж байсан. Давхар  дээлтэй  данхар нээлттэй   биш   хаалттай  шударга  бус  байгаа  ч  гэсэн   та  бүхэн  ард  иргэдийн амьдралд   дарамт   олон   давхар   асуудлуудыг  гарч  шийдэх  үүрэгтэй. Өнгөрснийг  үгүйсгэж  өчигдөртэйгөө  зууралдаж  өшөө  хорслыг  өвөртөлж улс  төр хийдгээ   одоо  зогсооцгооё.  Улс төрд мөнхийн  ялагч  гэж   хэзээ ч  байдаггүй.  Өнөөдрийн эрх  баригчид  хийрхлээ  тат. 

Асуулт: УИХ гишүүн Д.Энхтүвшин: 10 үзүүлэлтийг  хэлээч

Энэ  бол  бидэнд танилцуулж  байгаа  зүйл. Миний  сонирхож  байгаа зүйл  бол  100  хоногийн  дараа  ийм   үр дүн  гарсан  байна  гэсэн 10  үзүүлэлтийг  хэлээч. Тоо хэлж  болохгүй л дээ  өнөөдрийн түвшинд ханшыг барьсан  байна  гэдэг  ч  юм  уу, үүнтэй холбоотой 10  тодорхой  үзүүлэлт   хэлээч. Өмчийг эзэнжүүлнэ гэж яг юуг яриад байна вэ, ямар  төрийн  өмчийг  эзэнжүүлэх гэж байна вэ?

Хариулт: Ерөнхий сайд  Н.Алтанхуяг: Цаана  хувьчлал  явагдаж  байгаа

100  хоногийн хугацаанд УИХ  баталсан  тогтоолд заагдсан ажлыг   хэрэгжүүлнэ.   Эдийн  засаг эрчимжиж , эдийн засгийн  хүндрэл тогтворжих болно.  Гол  үр дүн энд  гарна.  Өмчийг  өгөх  гэсэн үг биш зөв  ажиллах   гэрээг хийнэ.Хувьчлал гэдэг нэрийг  өргөжүүлсэн.  Үүний  цаана  хувьчлал  явагдаж  байгаа.  

 

 

Асуулт: УИХ гишүүн  Б.Бат-Эрдэнэ: Валютын ханш  яг  хэд   болох вэ?

Өнөөдөр   улс орон   ард  түмний  амьдрал  хүнд  байна.  УИХ , засгийн  газар   анхаарч  ажлаа  хийж   чадахгүй  байгаа  хүмүүст   хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Ажилгүйдэл ,ядуурал  ,баян ядуугийн ялгаа, цөлжилт утаа   гэх мэт  зүйлийг   ярьж  байна. Одоо   бүгд    сайхан   гэж  байна.   Бодит   байдал дээр  өмнөх   жилүүдээс  улам  л  дордож байна.   Оюутолгойн  гэрээг   сайжруулах  гэж  байсан  бол одоо   34  хувийг  үгүй  хийнэ   гэж  ярьж  байна.  Засгийн  газрын  мөрийн хөтөлбөр  биелээгүй.  Валютын  ханш 1800 хүрсэн, байгаль  орчны    асуудал   дордсон, бодит  байдал  дээр  гажигтай   мал  хүртэл  төрж  байна. Энэ  асуудал яах вэ? Засгийн газрын   мөрийн  хөтөлбөрт  байгаль  орчинд  ээлтэй  уул  уурхай  болгоно гэж заасан байгаа.  Валютын ханш  яг  хэд   болох  вэ?

Хариулт: Ерөнхий  сайд Н.Алтанхуяг: Мөнгөний бодлогын асуудлыг  Монгол банк   мэддэг

Монгол банк бол УИХ томилдог, мэддэг удирддаг байгууллага. Мөнгөний бодлогын асуудлыг Монгол банк  мэддэг . Засгийн газар  валютын ханшийг   тэд  болгоно   гэж  хэлдэггүй.  Засгийн газар   Монгол банктай хамтарч  ажиллаж  байгаа .Улсын  Их Хурал өөрийн эрхийн хүрээнд  шаардлагатай  мэдээллийг  тодорхой  байгууллагаас  авах  бүрэн  эрхтэй.  Жишээ:  Батсүх  Монгол  банкы  ерөнхийлөгч  байхад  дуудаж  ирүүлээд  мэдээлэл  авдаг  байсан.Одоо  ч  гэсэн Улсын Их  Хурал  Монгол банкнаас шууд мэдээлэл авч  болно. Та нар   ажлаа  мэдэхээ   больсон  хэрэг  үү. Эсвэл  албаар  үймүүлээд  байгаа  юм  уу.  Эргэлзээ байгаа талаар Монгол  банкнаас   асуух хэрэгтэй. 

 

Хариулт: Уул уурхайн  сайд Д.Ганхуяг /ажлын хэсэг/: Ашигт   малтмалын тухай   хуульд  өөрчлөлт  гарсан

 Урт нэртэй  хууль  хэрэгжих ёстой  хууль. Нэг  өгүүлбэр ч өөрчлөгдөөгүй байгаа.  Одоогийн байдлаар 1400-аад тусгай  зөвшөөрөл  900-аад аж ахуй нэгж 700 гаруй  тэрбум  төгрөгийн төрөөс тусгай  зөвшөөрөл  хайгуулд  зарцуулсан. Урт нэртэй  хуульд  дагаж  мөрдөх  хуулийн  төслийг нэмэлт  өөрчлөлт  оруулах тухай  хуулийн төсөл өргөн барьсан. Алтны тухайд УИХ хууль баталсан Монгол банканд тушаавал 2,5 хувь, Монгол банканд тушаахгүй бол  суурь   хураамж 5, өсөн нэмэгдэх  нь 10 хэвээрээ гэсэн. Ямар нэгэн компанид  зориулсан зүйл  байхгүй.  Ашигт   малтмалын тухай   хуульд байгаль орчны чиглэлд бодиттой  өөрчлөлт  орсон.

 

Асуулт: УИХ гишүүн Ж.Энхбаяр: З асгийн газар   маань  сургамж  аваагүй  

Хэвлэлийнхэн маань энэ заалыг хараарай. Албан  тушаал  ярихаар   багтаж   ядан  цугладаг, Өнөөгийн эдийн засгийн хүндрэл  бэрхшээлийн асуудлыг шийдэх  талаар   ярихаар  эрх  баригчид маань  яаж  хандаж  байгааг харуулаарай.  Үнэхээр  гунигтай   засгийн газар   маань  сургамж  аваагүй   төсөл   оруулж  ирж  байна. Хоосон   PR   тархи  угаалт. 100  хоногт хийх   ажлыг харлаа. Монгол  улсыг  өрөнд  оруулъя   төрийн  өмчийг   хувааж   идье, газар шороогоо ухаж, гаднаас  авах ажлын хүчээ нэгээр нэмье болохоо байлаа, Тавантолгойгоо гадныханд  өгчихье, Оюутолгойд буулт хийгээд өгчихье, уран яриад  саад хийгээд  байгаа  нутгийн иргэдэд нэг  компанид ажил олгоод амыг нь хаагаад өгье гэсэн  бодиттой зорилтууд  тавьсан байх  юм. Одоо бүр  ил  цагаандаа гарсан. Ямар үр  дүн нь  тодорхой  бус Ерөнхий  сайд  нь  хариулж  чадахгүй  байна. Бодит  үр дүнгийн  талаар  ямар ч  дүгнэлт  алга.  Би үр дүнг  нь  хэлье  20 тэрбум  юаниар  Монгол  улсын гадаад  өрийг нэмэгдүүлье  гэсэн  үг шүү дээ. Энэ  нь  3,5 тэрбум  доллартай  тэнцэнэ. Үндсэндээ  юанийн  зах  зээлд   Монгол  улсаа  хадаг  бариад  авчаад  өгье  гэсэн бодлого орж ирж байна. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3112
0 эможи
keyboard_arrow_up