ТОВЧ ТОДОРХОЙ: Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт 70 гаруй ажил хийнэ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын талаар мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлаар өнгөрсөн долоо хоногт “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогуудан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт 70 гаруй ажил хийхээр төлөвлөөд буйг тэрбээр мэдээллийн эхэнд тодотгосон юм.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх 70 гаруй ажлыг 6 бүлэгт хувааж үзсэн байна. Ингэхдээ Бизнес эрхлэгчдийг дэмжих, Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд дор дурдсан ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:
1.Бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд юу хийх вэ?
2.Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
3.Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх
4.Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх
5.Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
6.Төсөв, мөнгөний бодлогын талаар
- Бизнес эрхлэгчдийг дэмжих. Монголын үндэсний бүтээгдэхүүнийг худалдаж авах замаар импортын бүтээгдэхүүнийг багасгах улмаар үндэсний үйлдвэрийг дэмжих ажил хийнэ.
- Дотоодын үйлдвэрлэх ажлын хүрээнд Энэ ажлын хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмыг авахад лизингийн үйлчилгээг бий болгох ажлыг зохион байгуулна.
- Хөрөнгийн биржийн ажлыг эрчимжүүлэх,сайжруулах шаардлагатай байна. Лондонгийн болон манай хөрөнгийн бирж хамтран нэлээд олон ажлуудыг хийсэн байгаа. төлбөр мөнгийг төлөхөөс эхлээд олон ажил байгаа.
- Манай экспортыг дэмжих БНХАУ-т оноогдож байгаа тул төгрөг юань-ны хэлэлцлийг нэмэгдүүлэх шаардлагаа байгаа. энэ ажлын хүрээнд Монголбанк Хятад улсын төв банктай хамтран ажиллаж байгаа.
- Бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд барилга замын чанарыг сайжруулах тухай тендерийн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзсэн.
- Бизнес эрхлэгчдийг дэмжих барилга аж үйлдвэр дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх чиглэлээр тендерийн хуульд нэмэлт оруулах ажлын хүрээнд ЭЗХЯам төсөл боловсруулсан байгаа. ирэх долоо хоногоос УИХ-д өргөн барина. Гол өөрчлөлт нь: Тендерийн үргэлжлэх хугацааг багасгаж байгаа, тендерийн заргалдах хугацааг мөн багасгаж байна, хамгийн бага үүнээс илүү стандартын шаардлага тавьж байгаа, тодорхой үнэ тавьсан байх тэр үнийн хүрээнд чанартай гүйцэтгэсэн байх гэсэн шаардлага тавьж байгаа.
- Иргэдийн бизнесийг дэмжих чиглэлд хөнгөлөлттэй НӨАТ-ыг тогтолцоог бүрдүүлэх. УИХ-ын Ч.Улаан сайд өргөн мэдүүлсэн байгаа.НӨАТ-ыг хоёр удаа цуглуулж авах хэлбэрийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. НӨАТ-ийн тогтолцоонд шинэ дэвшил гарах болно гэж үзэж байна. Сүүлд иргэд төлсөн НӨАТ-ийн талонуудыг цуглуулж байгаа сүүлд нь 2 хувийг нөхөж авах тийм тогтолцоо бий болно. НӨАТ-ийн босгыг 50 хувь буюу 10 сая төгрөг байсныг 50 сая болгох хуулийн төсөл, нөгөө нь жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх ААН-ийн нийт хийсэн орлогын албан татварын 10 хувийг буцаж өгөх хуулийн төслийг өргөн барина.
- Төрийн томоохон ААН-ийн эзэнжүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барих. Одоо ЗГ-ын хуралдаанаар дахин нэг хэлэлцэж ирэх долоо хонгоос УИХ-д өргөн барина.
- Төрийн шаардлагагүй хяналт шалгалтыг зогсоож, ААН-ийн үйл ажиллагаа дэмжинэ. Харин аудитын байгууллагын үйл ажиллагааг тодорхой болгоно.тэд нар маань бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг, дэмжлэг үзүүлдэг байх. Үүнтэй холбоотой мэргэжлийн хяналтын тухай хууль орсон байгаа.
- Газрыг эдийн засагт оруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Манай монгол газар гэсэн үнэ цэнэтэй зүйл маань эргэлтэд орж өгөхгүй байна. зөвхөн ард иргэдэд хувьчилсан 107 га газраас бусад газрыг эргэлтэд оруулах хэрэгтэй байна.
- Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог багасгаж үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй.
- Зээлийн үндэсний даатгалын корпораци байгуулъя. Энэ асуудлаар засгийн газар шийдвэр гаргасан байгаа. энэ асуудал дээр Н.Батбаяр сайд хийх учиртай.
- Өмчийн эрхийн тухай хуулийг төслийг өргөн барина. Өнөөдөр өмчийн эрхийн тухай асуудал хамгийн тулгамдаж байгаа юм.
- Гадаад дотоодын үнэт цаасанд оролцох аж ахуйн нэгжүүдийг дэмжих
- Эдийн засгийн чиглэлийн асуудлын хүрээнд саад тотгорыг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна
- Өртөг зардалтай холбоотой аж ахуйн нэгжүүдийг дэмжих. Эдийн засгийг хөгжүүлэхэд саад болж байгаа зарим ажлыг 1111 төв шууд мэдээлэх хэрэгтэй байна. иймд шинээр хуваарийн дагуу ажиллах.
- Хөдлөх эд хөрөнгийн болон барьцааны тухай хуулийн төсөл ХЗЯ-нд боловсруулагдаж байгаа. Ойрын хагацаанд өргөн барина. Хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээл авах боломжийг бүрдүүлэх юм.
- Зээлийн хүүгийн дунд хугацааны хөтөлбөр боловсруулна. Бид энэ ажлын хүрээнд эхний ээлжинд орон сууцны 16 хувь байсан хүүг 8 болгосон байгаа. Мөн бусад салбарт зээлийн хүүг багасагх ажлууд хийгдэнэ. Энэ бол урт хугацаанд хийгдэх ажил учраас дунд хугацааны хөтөлбөрийг энэ 100 хоногийн хугацаанд боловсруулна.
- Далд эдийн засгийг ил тод болгох нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр элийн засгийн шилэн дансны тухай хуулийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ.
- Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хайгуулын зөвшөөрөлд шаардлага тавих ёстой. Мөн маргаантай байгаа лицензийн асуудлыг зохицуулах шаардлагатай байна. манай хөрөнгө оруулалт байхгүй болсон асуудал байхгүй. Энэ асуудлын хүрээнд олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цэгцэлсэн байгаа.
- Тавантолгойн ажлын хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг ажлыг эрчимжүүлнэ.
- Алтны олборлолтонд онцгой анхаарах хэрэгтэй. Алтны хуулиар боломж бүрдсэн ч цаашид анхаарах дэмжих хэрэгтэй.
- БНХАУ-тай хамтарсан нүүрсний хийжүүлэх үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангана.
- Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл байгуулна. Энэ нь долоо хоногт хоёр удаа хуралддаг юм. гурваны хоёр нь бизнесийн төлөөлөл оролцсон байна.
- Оюутолгой төслийн далд уурхайн ажлыг эрчимжүүлэх ажил хийгдэнэ. Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлнэ.
- Уламжлал биш газрын тос буюу занарын асуудлыг шийдвэрлэх. Ураны салбарын ажлыг зохицуулна.
- Экспортын бүтээгдэхүүний дэмжих хүрээнд Төмөр замын цагирагт замыг шийдвэрлэх.
- Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн НӨАТ болон ГАТ асуудлыг хөнгөлөх асуудлыг зохицуулах хэрэгтэй байна. хоёр жилийн хугацаанд төлөх уян хатан нөхцөлийг бүрдүүлнэ.
- Концессын ажлуудыг эхлүүлэх ажил хийгдэнэ. Тодруулбал, дунд сургууль, автозамуудыг оруулсан байгаа. энэ хоёр төрлийн хэлбэр байгаа. нэг нь төсөвт дарамттай, нөгөө нь төсөв дарамтгүй гэж ангилж байгаа.
- Чингис бондоос санхүүжүүлэх төслийн хүрээнд нийт 1000 төсөл ирсэн. Үүнээс импортыг орлох экспортыг дэмжих чиглэлийн 888 төслийг сонгож авсан байгаа. дараагийн долоо хоноги 100 тэрбумыг шилүүлэх ажлыг шийдвэрлэнэ.
- Гачуунсухайт төмөр замын ажлыг эрчимжүүлнэ. 2015 онд дуусгана.
- Төмөр замын ажлуудыг энэ онд дуусгана.
- Түлш эрчим хүчний үнэ тарифыг зохицуулна. Энэ салбарын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Роснефтийн захиралтай уулзсан юм. нефтийн бэлэн бүтээгдэхүүний дамжуулах шугамыг тавих ажлыг дэмжихээр болсон.
- Визгүй зорчин орны тоог нэмэгдүүлнэ. Визийн тааламжтай нөхцөлийг бүрдүүлнэ. Монгол 17 орон руу визгүй зорчдог.
- Нийслэл, аймгуудад “Гудамж” төслийг хэрэгжүүлэх
- Аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах хүрээнд аймгуудын төвд дулааны станц байгуулах ажлыг эхлүүлэх
- ”Шинэ сум” төслийн хүрээнд 16 сумын төвийг шинэчлэн байгуулах
- Сүү боловсруулах үйлдвэрийг эхний ээлжинд сум дундын төвүүдэд байгуулах
- Зургаан аймгийн /Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан/ төвийг хатуу хучилттай авто замаар Улаанбаатар хоттой холбох
- Гашуун-Сухайд, Шивээхүрэн боомтыг олон улсын статустай болгох
- Аймгуудын төвд 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлэх, үргэлжлүүлэх
- Улаанбаатар хотод нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газраас дэмжих
- Аймгуудын төвд баригдсан орон сууцны ипотекийн зээлийн хүүг 7 хувь болгох
- Эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах
- Өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх
- 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй ББСБ-ын ашгийн татварыг тэглэх
- Аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах: чөлөөт бүс, амралт зугаалга, бизнес төв, татваргүй худалдааны үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх
- Хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох: Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг идэвхжүүлэх
- Банкнуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлөх
- Концессын ажлуудыг эхлүүлэх: Концессын тухай хуульд төрийг илүү хариуцлагатай болгох, үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах, давуу эрх олгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах
- ”ITB” зохион байгуулах ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарын сурталчилгаа болон орлогыг нэмэгдүүлэх
- Гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө оруулалтыг татах
- Олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллага, улс орнуудтай хөрөнгө оруулалтын хэсэгчилсэн уулзалтуудыг зохион байгуулах
- Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих
- Олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих
- Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, засаглалыг сайжруулах: бие даасан байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах
- Улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох
- Төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн гүйцэтгэлд татвар төлөгч, төрийн бус байгууллагаас хяналт тавих нөхцлийг бүрдүүлэх
- Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, “Хаалтын гэрээ” байгуулахыг хориглох
- ”Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-т иж бүрэн дүн шинжилгээ хийж, цаашид үргэлжүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг асуудлууд багтжээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр урмын үг хэлэв. Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ,Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, нарын тавьсан асуултад Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хариулт өгснөөр чуулганы хуралдаан өндөрлөлөө.