Ээлжит бус чуулганы ирц бүрдсэнгүй
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 9:00 цагаас эхлэх товтой байсан ч МАН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүйгээс үүдэн ирц хүрэхгүй байгаа билээ. Ийнхүү хойшилж үдээс өмнө 14 цагаас товлогдсон ч мөн л ирц бүрдээгүй байна. Ээлжит бус чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Түүнчлэн Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсад цөмийн хог хаягдал болон түлшийг импортоор оруулж ирж булшлахгүй байхыг заасан зохицуулалт бүхий хуулийн төслийг хэлэлцэх гэсэн ч МАН-ын бүлэг хуралдаа суухгүй хойшлуулсаар байна. ОДоогийн байдлаар ээлжит бус чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна.