Чуулганы ирц 17.1 хувьтай байна
2016 оны 3 сарын 30
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийх ч одоогийн байдлаар ирц 17.1 хувьтай байна.
Чуулганаар Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийг нэн яаралтай горимоор батлахаар ээлжит бус чуулган зарласан. Гэвч УИХ-ын гишүүд танхимдаа ирэхгүй байгаа учир УИХ-ын дарга З.Энхболд хуралдаа суухийг нүүр хуудсандаа дамжуулан уриалав.
Ирцийг нам эвсэл тус бүрээр хэлбэл, Ардчилсан намын 35 гишүүнээс 9, Монгол Ардын намын 26 гишүүнээс 0, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн 10 гишүүнээс 4, Иргэний зориг-Ногоон намын 2 гишүүнээс 0, Бие даагч 3 гишүүнээс 0 ирцтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30830
0 эможи