УИХ-д дүн тавих цуглаан болно
"Эвлэн мандах хүч’’-нийхэн УИХ-д дүн тавих цуглаан зохион байгуулна.
Тодруулбал ‘’Гал үндэстэн холбоо’’, ‘’Шинэ аравт’’, ‘’Аравтын төлөө’’ сонин, ‘’Босоо Хөх Монгол’’, ’’ Бие даагч иргэдийн холбоо’’, ‘’Нүүдэлчин түмний холбоо’’, ‘’Монгол тэнгэр үнэн’’, ‘’Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн’’, ‘’Монгол тулгатан’’ ТББ, ‘’Ноён уулаа аваръя’’ иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, ’’Эвлэн мандах хүч’’ буюу ЭМХ-ийг байгуулжээ.
Шинээр үүссэн ЭМХ-ээс УИХ-д дүн тавих сонгочдын цуглааныг Тусгаар тотнолын талбайд ирэх мягмар гаригт буюу гуравдугаар сарын 22-ны 12 цагаас зохион байгуулахаар зохих зөвшөөрлийг авч бэлтгэл ажлаа хангаад байна.
Цуглаанд УИХ-ын даргыг урьж оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд УИХ-ын үйл ажиллагааны талаар тайлан тавиулж, иргэд сонгогчдын саналыг сонсох юм. Цуглааны үеэр УИХ-ын үйл ажиллаааны талаар сонгогчдын саналыг сонсох юм.
Мөн цуглааны үеэр УИХ-ын үйл ажиллагааны талаар сонгогчдын саналыг хурааж дүнг олон нийтэд танилцуулах аж.