Нийслэлээс Багануур дүүрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горим тогтоох тухай” А/377 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийн 2014 оны төсвийг өнөөг хүртэл батлаагүй байгаа тул тус дүүрэгт тогтоосон санхүүжилтийн түр горимыг үргэлжлүүлэн тогтоолоо. Санхүүжилтийн түр горим тогтоосонтой холбогдуулан нийслэлээс Багануур дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 05 дугаар сард 151 103 700 төгрөг, 06 дугаар сард 96 894 800 төгрөг байхаар тогтоож, зарцуулах зардлын хэмжээг баталлаа. Санхүүжилтийн түр горимыг мөрдөн, дүүргийн төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжавд, санхүүжилтийн түр горимын биелэлтэнд хяналт тавин ажиллахыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа.
Жич: Нийслэлээс олгох санхүүгийн дэмжлэгийг зарцуулах жагсаалтыг хүснэгтээр танилцуулъя.
БАГАНУУР ДҮҮРЭГТ 2014 ОНЫ 05,06 ДУГААР САРУУДАД САНХҮҮГИЙН ТҮР ГОРИМ ТОГТООЖ НИЙСЛЭЛЭЭС ОЛГОХ |
САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ХЭМЖЭЭ | |||
/мян.төг/ | |||
05 сар | 06 сар | ||
Цалин хөлс болон нэмэгдэл урамшил | 43,015.0 | 43,014.9 | |
Үндсэн цалин | 32,064.0 | 32,064.0 | |
Нэмэгдэл цалин | |||
Унаа, хоолны хөнгөлөлт | 9,524.1 | 9,524.1 | |
Гэрээт цалин | 1,426.9 | 1,426.8 | |
НДШ | |||
Байгууллагын тогтмол зардал | 30,920.9 | 6,122.1 | |
Цэвэр бохир ус | 3,962.1 | 3,962.1 | |
Гэрэл цахилгаан | 2,160.0 | 2,160.0 | |
Түлш халаалт | 24,798.8 | - | |
Бичиг хэрэг тээвэр холбоо | 14,859.9 | 9,113.6 | |
Бичиг хэрэг | 3,987.4 | 1,887.4 | |
тээвэр шатахуун | 3,705.8 | 3,614.5 | |
Шуудан холбоо | 2,801.7 | 2,801.7 | |
Ном хэвлэл | 1,090.0 | 310.0 | |
Биеийн тамир уралдаан | 3,275.0 | 500.0 | |
Томилолтын зардал | 8,993.7 | 8,843.7 | |
Албан томилолтын зардал | 3,993.7 | 3,843.7 | |
Гадаад томилолт | 5000,0 | 5,000.0 | |
Эд хогшил | |||
Бараа үйлчилгээний бусад зардал | 29,545.6 | 18,225.0 | |
Урсгал засвар | 6,949.7 | 7,509.1 | |
Төлбөр хураамж | 2,852.7 | 3,272.7 | |
Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэх ажил | 6,298.2 | 6,298.2 | |
Тэтгэмж урамшуулал | 13,445.0 | 1,145.0 | |
Зардлын зүйл тус бүрээр хянах зардал | 73,600.5 | 71,975.5 | |
Хичээл практик | 375.0 | 250.0 | |
Нормын хувцас | - | ||
Хэлмэгдэгсэдийн ар гэрт олгох тэтгэмж | 1,500.0 | - | |
Хоол | - | - | |
Эмийн зардал | - | - | |
Тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж | - | - | |
Төвлөрсөн арга хэмжээ | 1,041.6 | 1,041.6 | |
ОННСан | 5,000.0 | 5,000.0 | |
Дүүргийн хөрөнгө оруулалт | - | - | |
Хот тохижилт цэвэрлэгээ | 65,683.9 | 65,683.9 | |
Нийт зарлагын дүн | 200,935.6 | 157,294.8 | |
Үүнээс дүүргийн төсвийн орлогоос санхүүжих | 49,831.9 | 60,400.0 | |
Нийслэлээс олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ | 151,103.7 | 96,894.8 |