О.Баасанхүү тогтоолын төслөө татаж, Д.Батцогт бүлгээс гарлаа
2014 оны 5 сарын 15
УИХ-ын чуулганы хуралдааан 68.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шудрага ёс” эвслийн бүлгийн гишүүн Д.Батцогтын бүлгээс гарах тухай хүсэлтийн дагуу гишүүнийг тус бүлгээс гаргасныг мэдэгдлээ. Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс ирсэн тогтоолын төсөл татан авах тухай асуудлыг танилцууллаа. О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг татан авахаар болсон байна. Ингэснээр өнгөрсөн 7 хоногт завсарлага аваад байсан Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал шийдвэрлэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2994
0 эможи