Өнөөдөр Х.Баттулгыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ

2014 оны 5 сарын 15

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлаас гадна Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд Х.Баттулгын хүсэлтийг хэлэлцэнэ. Тэрбээр өөрийн хүсэлтээр сайдынхаа албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсан билээ. Засгийн газраас Х.Баттулга сайдыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн тогтоолоо УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийг хэлэлцэх эсэхийг өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм. 
Иймд хуулийн дагуу өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2989
0 эможи
keyboard_arrow_up