Засгийн газрын ХУРАЛДААНААР 16 асуудал хэлэлцэнэ

2016 оны 3 сарын 07

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 12.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

 

Хуралдаанаар “Бичигт чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын тухай, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай, УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай, Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай /Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөтийн уурхай, Хөөтийн уурхай-Бичигтийн боомт, Хөөтийн уурхайгаас-Эрээнцав/, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, 2016 оны хаврын тариалалтад дутагдах үрийн улаан буудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийн тухай зэрэг нийт 16 асуудал хэлэлцэх юм. Мөн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд зарим холбогдох мэдээллээр танилцуулга хийх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29757
0 эможи
keyboard_arrow_up