Байнгын хорооны хуралдааны ирц бүрдэхгүй байна

Өнөөдөр үдээс хойш хоёр байнгын хороо хуралдахаар болсон. Гэвч тус байнгын хороодын ирц бүрдэхгүй байгаагаас болж хурал одоо хүртэл эхлээгүй хүлээгдэж байгаа юм байна. Үүнд:
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал: “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, төслийн сонголт, хэрэгжүүлэлтийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээлэл сонсох;
Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай, анхны хэлэлцүүлэг/;
“Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг Үндэсний аудитын газартай хамтран шалгах ажлын хэсэг байгуулах тухай;
Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай;
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай;
Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.









