Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт Юу хийв?
/2014.05.05/ Байнгын хорооны гишүүд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Хөдөлмөрийн яаманд ажиллав .
/2014.05.06/Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
/2014.05.06/ Хууль зүйн байнгын хороо ”Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл”хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
/2014.05.07/Улсын Их Хурлын чуулган “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
/2014.05.07/Байнгын хорооны дарга А.Бакей Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав .
/2014.05.07/ “Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов
/2014.05.07/ Эдийн засгийн байнгын хороо Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
2014.05.07/ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
/ 2014.05.07 /Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
2014.05.06/УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С. Эрдэнэ Кувейтын Үндэсний Ассамблейн дарга Марзук Али Аль Ганимтай уулзалт хийв
/2014.05.09/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.









