ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
-
Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь" төслийн хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг орон нутагт сурталчлах төвийн ажлыг сайжруулах, боловсронгуй болгох зорилгоор төвийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, холбогдох эрх зүйн орчинг судлах, төвийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай санхүү, техник, боловсон хүчний тооцоо, судалгаа хийн санал, зөвлөмж гаргах, үлгэрчилсэн журам, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг сонирхлоо илэрхийлсэн мэдүүлэг ирүүлэхийг урьж байна.
-
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (өмнө гүйцэтгэж байсан судалгааны ажлын жагсаалт, ижил төстэй зөвлөх үйлчилгээний хоёроос доошгүй захиалагч байгууллагын тодорхойлолт зэрэг нотлох баримт, багт ажиллах судлаач болон бусад мэргэжилтнүүдийн чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана.
-
Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2014.05.20-ны 16:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
НҮБХХ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр 14201, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Холбоо барих утас: 263143 (Төсөл хэрэгжүүлэгч нэгж)
Website: splp.parliament.mn