Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана

2014 оны 5 сарын 13

5 дугаар сарын 13-ны Мягмар гарагт:
     1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

    2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан

        09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:
  • “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны тогтоолын төсөл.

      3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.

             4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:
  • Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан санал авах, чиглэл өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж, тайлбар гаргуулах тухай;
  • Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн сайдын танилцуулгыг сонсох.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2886
0 эможи
keyboard_arrow_up