Бизнес эрхлэгчид, ажил олгогч мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзав

2014 оны 5 сарын 12

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Иргэдийн амьжиргааны түвшин, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, С.Ганбаатар нар өнөөдөр бизнес эрхлэгчид, ажил олгогч мэргэжлийн холбоодын төлөөлөгчидтэй уулзаж санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь ажил олгож байгаа гол хүмүүс болох бизнесийн төлөөлөл, мэргэжлийн холбоодын гаргасан санал ажлын хэсгийн дүгнэлтэд орж, төр засгийн бодлогод тусгагдах учиртайг онцлоод иргэдийн амьжиргааг хэрхэн сайжруулах, цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх боломж байгаа талаар харилцан санал солилцов.

Хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын төлөөллүүд  олон чухал санал хэлж, УИХ, Засгийн газраас зөв  шийдвэрүүд гарч байгаа хэдий ч яам, агентлаг хэрэгжүүлэх түвшиндээ төдийлөн сайн ажиллахгүй, хүнд суртал гаргасаар байна хэмээн шүүмжилсэн. Мөн нийгмийн даатгал болон НӨАТ-ын  тогтолцоог боловсронгуй, уян хатан болгохгүй бол хувийн хэвшлийнхэнд цалин нэмнэ гэдэг маш хүндрэлтэй асуудал болоод байгааг дуулгалаа. Түүнчлэн төрийн албаны 200 гаруй мянган  хүн л төрийн дэмжлэг тусламжийг хүртэж, харин жирийн гуталчин, талхчин, инженер хүмүүст ямар нэгэн дэмжлэг, төрийн бодлого хүрдэггүй тухай УИХ-ын гишүүдэд хэлж байв.

Ийнхүү бизнес эрхлэгчид, ажил олгогч мэргэжлийн холбоодын төлөөлөгчдийн гаргасан чухал саналуудыг ажлын хэсгийн санал дүгнэлтэд тусган байнгын хорооны гишүүдэд танилцуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2864
0 эможи
keyboard_arrow_up