УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 29-нд явуулна

2016 оны 1 сарын 29

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаан 18.30 цагт эхлэсэн юм.

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Сонгуулийн тухай хуулийг шинэ оны өмнөхөн баталсан. Уг хуульд зааснаар энэ жил УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн нэг дор явуулахаар заасан.

Сонгуулийн ерөнхий хорооноос дээрх гурван шатны сонгуулийг зургаадугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар саналаа ирүүлснийг УИХ-д танилцуулав. Сонгуулийн ерөнхий хорооноос  гаргасан саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28409
0 эможи
keyboard_arrow_up