Чуулгаанаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд, Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад есөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна. Нийтдээ 60 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах ёстой. Ингэхдээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор дэмжлэг хүлээсэн саналуудаар санал хураалгаж байгаа юм. Тухайлбал, 46.Төслийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсгийн “3 хоногийн” гэснийг “7 хоногийн” гэж, мөн зүйлийн 88.5 дахь хэсгийн “алдаатай бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор” гэснийг “алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачлагаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр” гэж тус тус өөрчлөх.
47.Төслийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсгийн “хэргийн оролцогчийн гэм бурууг” гэснийг “захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг” гэж өөрчилж, мөн зүйлийн доор дурдсан агуулгатай 98.3 дахь хэсгийг хасах:
“98.3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбар, нотлох баримтаа гаргана.”
48.Төслийн 105 дугаар зүйлийн гарчгийг “Шүүх хуралдаан завсарлах” гэж өөрчилж, мөн зүйлийн 105.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах:
“105.2.Шүүх хуралдааны завсарлагаанаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмчгөөлөгч шүүх хуралдааныг орхиж явахыг хориглоно.”
49.Төслийн 105 дугаар зүйлийн доор дурдсан агуулгатай 105.3 дахь хэсгийг хасах:
“105.3.Хэргийг бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа бол олонхийн саналаар шийдвэр гаргана.”
50.Төслийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтын “байгууллагаас гаргасан” гэснийг хасаж, мөн хэсгийн “нь хүлээн зөвшөөрөх” гэснийг “тогтоох” гэж өөрчлөх.
51.Төслийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтын “даалгах” гэсний дараа “, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж нэмж, мөн зүйлийн 106.3.7 дахь заалтын “өөрчлөх, хасах” гэснийг “өөрчилж тогтоох” гэж, мөн зүйлийн 106.3.12 дахь заалтын “, тэрхүү нэмж тодруулах зүйлийн төрөл эсвэл цар хүрээ нь үлэмж их болон шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, захиргааны актыг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх нь хэргийн оролцогчдын хувьд чухал ач холбогдолтой гэж үзвэл” гэснийг “бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл” гэж тус тус өөрчлөх.
52.Төслийн 106 дугаар зүйлийн доор дурдсан агуулгатай 106.3.9 дэх заалтыг хасах:
“106.3.9.захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлэлийн хувьд захиргааны хэм хэмжээний акт хууль зөрчсөн болон тухайн байгууллагын хууль ёсны эрх нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох;” гэсэн саналууд тус бүр олонхийн дэмжлэг хүлээгээд байна.
Санал хураалт үргэлжилж байна.......