Агаарын бохирдол хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ

2016 оны 1 сарын 25

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн өнөөдөр буюу 1 дүгээр сарын 25-ны өдөр Шангри-Ла олон улсын зочид буудлын их танхимд болж байна.

Арга хэмжээнд Монгол, Америк, Англи, Австрали зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого шийдвэр гаргагчдаас бүрдсэн 160 гаруй төлөөлөгч оролцож байна.

Тэд агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, хор уршиг болон хүүхдүүдийн уушгины хатгалгаа, хүүхдийн амьсгалын замын үйл ажиллагаанд  хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны үр дүнг хэлэлцэх юм байна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаагаас үүдэн гарч буй хор уршгийн талаар эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд нээлттэй ярилцахаар болжээ.

Энэхүү олон улсын зөвлөгөөний хамгийн гол үр дүн нь нэгэнт гаргасан судалгааны үр дүнг баримтлан цаашид агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бууруулах арга зам болон эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх зөвлөмжийг олон нийт ард иргэдэд, шийдвэр гаргагчдад хүргэх юм.

Зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа аж.

ДЭМБ-ын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж өдгөө, гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаа бөгөөд жил бүр тэдний 3.1 сая нь наснаасаа эрт хорвоог орхиж байна.

Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөлүүд болох амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8%, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1%-иар тус тус нэмэгдсэн байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28180
0 эможи
keyboard_arrow_up