Ирэх мягмар гарагт чуулган хуралдана

2016 оны 1 сарын 23

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр ирц бүрдээгүйн улмаас хэлэлцэж амжаагүй асуудлуудыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр тогтов.

Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд мягмар гарагт чуулган хуралдана гэдгийг мэдэгдлээ. Өнгөрөгч баасан гарагт мөн л чуулганы ирц бүрдээгүйгээс энэ долоо хоногийн мягмар гарагт хуралдаан зохион байгуулсан. Энэ жишиг ирэх долоо хоногт давтагдах нь.

Дэгийн тухай хуулиар бол долоо хоног бүрийн мягмар гарагт чуулган хуралддаг хуваарьтай. Нэгэнт ирц бүрдэхгүй байгаа тул ийн хурдавчилсан байдлаар хуралдаан зохион байгуулахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28144
0 эможи
keyboard_arrow_up