УИХ-ын гишүүд мэргэжил сургалтын төвийн нээлтэд оролцов

2016 оны 1 сарын 24

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Ж.Батзандан, Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар өнөөдөр /2016.01.22/ Баянзүрх дүүрэгт байгуулагдаж буй “Эксперт” мэргэжил сургалтын төвийн нээлтэд оролцов. Нээлтийн арга хэмжээний эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин энэхүү төв нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, нийслэлийн хэмжээнд хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Баянзүрх дүүрэгт нээгдэж байгаагаараа онцлогтой гэдгийг тэмдэглэн хэллээ.

“Эксперт” төв нь бүх насны иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох анхан шатны сургалтыг чанартай зохион байгуулах, баялаг бүтээгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дэмжлэгтэйгээр нийт 14 багш, сайн дурын 9 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Дээрх сургалтын төвд үндэсний хувцас болон европ хувцасны оёдол, тогооч, гоо сайханч, үсчин, гэрээр хүүхэд харах, өндөр настан асрах үйлчилгээний сургалт, бариа засал, бясалгалын сургалт, жижиг, дунд бизнесийн төсөл, боловсруулах хэрэгжүүлэх мэргэжил, арга зүйн сургалтууд явагдаж байгаа аж.

Нээлтэд оролцсон Улсын Их Хурлын гишүүд гар урлалын бүтээлийн үзэсгэлэнтэй танилцахын зэрэгцээ “Эксперт” сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Нээлтийн арга хэмжээнд албаны хүмүүс болон иргэдийн төлөөлөл оролцовхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

http://open.parliament.mn/content/8431.htm

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28133
0 эможи
keyboard_arrow_up