Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2016 оны 1 сарын 22
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр /2016.01.21/ өргөн мэдүүллээ. 
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулах тус хуулийн төсөл нь 1 зүйл, 1 заалттай болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав. 
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна. Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж өөрчлөн найруулахаар хуулийн төсөлд тусгажээхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28106
0 эможи
keyboard_arrow_up