Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

2016 оны 1 сарын 21

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.01.21.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 10 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв.

 

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд шинээр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын эцсийн найруулгыг танилцуулсан юм.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс ирүүлсэн саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулах, Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулах тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжив. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг дэмжсэн тул уг тогтоолыг батлагдсанд тооцлоо. Энэхүү тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28098
0 эможи
keyboard_arrow_up