ЗХШХШ тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2016 оны 1 сарын 21

Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Болдыг сонголоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.01.20/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай байлаа.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Хүний эрхийн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Болдын нэрийг дэвшүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн учир УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгон Байнгын хорооны тогтоол баталлаа.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын талаар гишүүдэд мэдээлэл өглөө

Үүний дараа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч зарим асуудлыг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаанаар дахин хэлэлцэж нягтлах шаардлага байгаа учир хэлэлцэхийг хойшлууллаа.

Хэлэлцэх асуудлыг хойшлуулсан ч ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж буй ажлын явцын талаар гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 300 гаруй, найруулгын 70-аад санал ажлын дэд хэсгийн хуралдааны үеэр яригдсан хэмээн хэлж байлаа. Түүнчлэн хэлэлцүүлэгт бэлтгэж буй дээрх хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нар байр сууриа илэрхийлсэн юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан төслийн талаар танилцуулсны дараа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 66, найруулгын 46, мөн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээнУИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28063
0 эможи
keyboard_arrow_up