С.Дэмбэрэлийг дэд хорооны даргаар улируулан сонголоо
2016 оны 1 сарын 20
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.01.20/ хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ажиллаж байгаа бөгөөд УИХ дахь АН-ын бүлгээс түүнийг улируулан сонгох саналтай байгааг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжин, Байнгын хорооны тогтоол баталлаа.
http://open.parliament.mn/content/8401.htm
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28031
0 эможи