Н.Номтойбаяр гишүүн Хөдөлмөрийн сайдын төслийг боловсруулаад өгнө
2014 оны 5 сарын 09
УИХ-ын чуулганы хуралдаан одоо хүртгэл үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл тус хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Хөдөлмөрийн сайдаас асуусан асуултынхаа хариултыг хангалттай авч чадсангүй гэж их бухимдсан бололтой.
Тэрээр бухимдаад зогсохгүй “Чадахгүй бол наад ажлаа өг. Эсвэл би танд хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотой төслийг боловсруулаад өгье” хэмээн хэлэв. Харин Я.Санжмятав сайд “Асууж байгаа нь ч хариулж байгаагийнх нь үнэлэмжийг хүмүүс мэдэх биз. Чи бид хоёрын үнэлэмж хоорондоо үлдэг. УИХ-ын гишүүнийхээ хувьд чамд хууль санаачлах боловсруулах бүрэн эрх бий. Би хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн” хэмээн хариу барив.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2798
0 эможи