Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2016 оны 1 сарын 19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа  хоцорч эхэллээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр санал хурааж баталлаа. 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн ч гишүүдийн ирц тааруу байснаас санал хурааж чадалгүй хойшлуулсан байсан юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Уг төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үед анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсныг Р.Гончигдорж гишүүн танилцуулга хийх үеэрээ тодотголоо.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27959
0 эможи
keyboard_arrow_up