Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

2016 оны 1 сарын 15
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг /өргөн мэдүүллээ. 
 

 

 
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг 6 бүлэг 24 зүйлтэйгээр боловсруулсан болохоо Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилцуулав. 
Уг төсөлд төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах, Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэр гаргаж чадаагүй асуудлыг санал асуулгаар шийдвэрлэхээр тусгажээ. Түүнчлэн Улсын Их Хурлын Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн боловч уг асуудлаар 3 ээлжит чуулганы хугацаанд  тодорхой шийдвэр гаргаж чадаагүй буюу гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх зүйтэй хэмээн үзсэн байна. 
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий хорооны саналыг авч тусгасан байна. Хуулийн төслийг шинэчлэн баталснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэх аж  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27849
0 эможи
keyboard_arrow_up