О.Баасанхүү чөлөөлөгдөж, Ж.Батзандан БАЙНГЫН ХОРООНЫ даргаар сонгогдлоо

2016 оны 1 сарын 14

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны даргыг чөлөөлөх, сонгох тухай асуудлыг хэлэлцэн, 93.2 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгогдож, УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус байнгын хорооны даргаас чөлөөлөгдөж байна.

Байнгын хорооны даргаар сонгогдсон Ж.Батзандан гишүүн “Ард түмний эрхийг хамгаал” гэж Өргөдлийн байнгын хороог байгуулсан. Хуулийн хүрээнд ажлаа хийх болно. Идэвхитэй ажиллах болно” гэлээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27796
0 эможи
keyboard_arrow_up