Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн бөхийн барилдааныг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ
2016 оны 1 сарын 13
Монгол бөхийнхөө өргөөнд хуран цугласан бөх сонирхогчид, уран мэхийг уралдуулан барилдах хүчит бөхчүүд, монголын нийт ард түмэндээ Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
1992 онд баталсан Ардчилсан шинэ Үндсэн хууль бол монгол хүний ажиллаж, амьдрах бүхий л эрх, эрх чөлөөг тунхаглаж, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, зах зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг билээ.
Энэ түүхэн баримт бичгийг боловсруулж, батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууддаа монголчууд та бүхний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Уламжлал ёсоор зохион байгуулж байгаа Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээснийг мэдэгдэе.
Монгол түмний минь хийморь үргэлж өөдөө байх болтугай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27766
0 эможи