УИХ-ын дарга З.Энхболд үе, үеийн УИХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүлэв

2016 оны 1 сарын 13

Улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой тохиож байна.

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.01.13/ үе, үеийн Монгол Улсын Их Хурлын дарга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Үе үеийн Улсын Их Хурлын дарга нар чуулганы танхимд дурсгалын зураг татуулав. 

Үе, үеийн Монгол Улсын Их Хурлын дарга нарт хүндэтгэл үзүүлэх тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

http://open.parliament.mn/content/8320.htm

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27731
0 эможи
keyboard_arrow_up