Ирц бүрдэхгүй байна

2016 оны 1 сарын 08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшилсоор байна.

Одоогоор чуулганы хуралдаанд оролцохоор УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, Б.Гарамгайбаатар, Ц.Баярсайхан нарын гишүүд л ирсэн байгаа юм.

Ирц бүрдсэн нөхцөлд Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсохын зэрэгцээ Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Мөн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27529
0 эможи
keyboard_arrow_up