Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагаас эхлэх бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, эцсийн хэлэлцүүлэг/:
- Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна.
2. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хуулийг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.
- Хууль санаачлагчийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.НАРАНХҮҮ танилцуулна.
- Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА танилцуулна;
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна.
6. Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ё.ОТГОНБАЯР танилцуулна.
7.Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:
- Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна.









