Олимпийн аваргыг таньдаггүй сайд
Монголын тамирчид хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпийн их наадамд оролцоод хагас зуун жил хүлээсэн алтан медалиа 2008 оны Бээжингийн олимпоор хүртэж байсан билээ. Тухайн үед сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн дэгдээсэн нийтийг хамарсан томоохон бослогын дуулиан шуугиан намжаагүй, цаг үеийн байдал тийм ч сайн байгаагүй. Иргэд хийсэн сонголтдоо эргэлзэж байсан үе. Энэ үед Монголчуудын хагас зууны турш мөрөөдсөн олимпийн аварга төрж бүх Монголчууд тэр өдөр баяр цэнгэлийн манлайд умбасан.
Энэ баярыг Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин -100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр түмэн олондоо бэлэглэсэн.Олимпийн тэнгэрт анх удаагаа Монгол улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн тэрбээр дөрвөн жилий дараа мөн л Лондонгийн олимпийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулж Монгол улсын анхны олимпийн хос медальтан болсон юм. Түүнийг өдгөө Монгол улсад мэдэхгүй хүн гэж байхгүй болов уу.
Тэгвэл саяхны нэг өдөр Монгол улсын Их хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Н.Түвшинбаярыг таниагүй нь олны дургүйцлийг ихэд хүргэлээ. Тэрбээр 60 секунд нэвтрүүлгийн үеэр Н.Түвшинбаяр аваргын зургийг хараад чөлөөт бөхийн дэлхийн аварга хэмээн тайлбарлаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд өндөр авч, иргэд түүний мэдлэг, мэдээлэлгүйг шүүмжилж байна.