МАН-ын бүлэг санал хураалтыг хойшлууллаа

2014 оны 5 сарын 08

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч 2-ыг нь л хэлэлцлээ. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь  “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс өргөн мэдүүлсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг хаалттай хэлэлцсэн юм. Энэ асуудалтай холбоотойгоор Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билигт, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оролцож, гишүүдэд мэдээлэл хийж, 30 гаруй гишүүний асуултанд хариулт өгсөн байна. Үүний дараа 40 гаруй хүн уг асуудлаар санал хэлэхээр нэрээ өгсөн боловч МАН-ын бүлэг "Мэдээлэл хангалтгүй, тодруулах шаардлагатай асуудал байна" хэмээн завсарлага авсан байна. Энэхүү ажлын тав хоногийн завсарлага ирэх долоо хоногийн пүрэв гаригт дуусч, улмаар чуулганы хуралдаанаар огцруулах эсэх асуудлыг эцэслэн шийдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2733
0 эможи
keyboard_arrow_up