Чуулганы хуралдаан завсарлалаа
2014 оны 5 сарын 08
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах буюу Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж байгаад 30 минутын өмнө түр завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас эхлэх бөгөөд уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Эх сурвалжийн мэдээллээр хаалттай хуралдаанд Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав ирж оролцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2702
0 эможи