УИХ-ын чуулганы хуралдаанд гурван гишүүн цагтаа ирж, 27 нь таслав

2015 оны 12 сарын 17

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн буюу өнөөдрийн хуралдаанаар 11 асуудал хэлэлцэх ёстой.

Гэтэл 09:00 цагаас хуралдаан эхлэх ёстой атал УИХ-ын чуулганы танхим яг одоо иймэрхүү байдалтай хуралдаан эхэллээ.

УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллээс сонирхуулбал М.Зоригт гишүүн 8:24, З.Энхболд 08:45, Ц.Баярсайхан 09:00 цагт иржээ.

С.Оюун, Ц.Оюунбаатар нарын гишүүд гадаадад, Я.Санжмятав гишүүн орон нутагт томилолттой яваа юм байна. 

27 гишүүн ажилдаа ирээгүй байгаа бол бусдынх нь хувьд хоцорч ирснээр нэгнийгээ хүлээж сонин уншиж сууна.

УИХ-ын гишүүдийн өнөөдрийн ирцийн мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26997
0 эможи
keyboard_arrow_up