Х.Тэмүүжин сайдын асуудлыг хаалттай хэлэлцэж эхэллээ
2014 оны 5 сарын 08
УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр 09.30 цагаас эхлэж 42 гишүүний ирцтэй хуралдаж эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга тогтоож хамгийн эхний асуудал болох УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон боловч Хууль зүйн байнгын хороонд хаалттай хэлэлцэж байсан тул УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж эхлэх хэрэгтэй гэж үзлээ.. Үүний талаар Ш.Түвдэндорж гишүүний тайлбарлаж байгаагаар төрийн нууцтай холбоотой учир хаалттай хэлэлцэж ёстой гэж үзсэн гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2677
0 эможи