Чуулган эхэллээ

2015 оны 12 сарын 03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цаг товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 10.00 цагийн орчимд эхэллээ. Хуралдаанд 76 гишүүн оролцох ёстойгоос 40 нь ирж, ирц 50.2 хувьд хүрсэн учраас хэлэлцэх асуудлаа баталлаа.

Энэ өдрийн хуралдаанаар нийт 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс хамгийн эхнийх нь УИХ-аас өнгөрсөн сард баталсан УИХ-ын 94 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх тухай юм.

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хоригийг хэлэлцээд олонхийн саналаар “Хүлээж авах нь зүйтэй” хэмээн үзсэн.

УИХ нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээж авснаар дүүрэг бүрт Анхан шатны шүүх, аймаг бүрт Давж заалдах шатны шүүх байгуулах нөхцөл байдал үүссэн юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч эдийн засаг хүндрэлтэй үед нэмж шүүх байгуулах нь тодорхой хүндрэл үүснэ хэмээн үзэж, дээрх хоригийг тавиад байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26757
0 эможи
keyboard_arrow_up