УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хэн, Юу хэлэв?

2014 оны 5 сарын 07

УИХ-ын хаврын ээлжит чуулганы  өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлсэн юм. Тус хуралдаанаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан зарим гишүүн санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

 

Тодруулбал,

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Д.Эрдэнэбат дарга гишүүдийн карт цуглуулаад явлаа. Гишүүдийн өмнөөс өөр гишүүн санал өгдөг асуудал гараад байна. Зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодож болохгүй. Энэ асуудалд УИХ-ын дарга та анхаарч өгөөч.

УИХ-ын гишүүд өөрсдөө хуулиа өнөөдрөөс эхлэн мөрдөж байхыг Засгийн газраас шаардах хэрэгтэй. Болъё гэх үүднээс энэ саналыг гаргаж байна. Эхлээд өөрсдөө үлгэр дурайлал болох хэрэгтэй. Ямар нэгэн өөр зорилго санаа надад байхгүй . Чингис болон самурай бонд ашиггүй байна гэж хэлэхгүй. Зарим төслүүд нь үр ашигтай явж байгаа.  Гэхдээ ингэж их өр тавьчаад эцэст нь үүнийг монголын ард түмэн төлнө. Иргэн бүр өөрсдөө мэдэхгүй байж байгаад 4 сая төгрөгийн өрөнд  орсон байгаа. Өнөөдөр  энэ өрийг Засгийн газрын гишүүд, сайд нар төлөхгүй. Тийм учраас өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд нийцүүлэн шийдвэр гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд  кнопкондоо гар хүрэхгүй байж хуулиа сахидаг байхыг хүсч байна.

Монгол  улсын  эдийн засаг  хүнд байна.  Энэ  хямрал  юуны  үүднээс  болсон  бэ  гэдгийг  бодмоор  энэ  бол   засгийн газрын  алдаатай  бодлогоос  болсон. Эрх баригч нам буруу  бодлогоор  эдийн  засгийг  удирдаж  болохгүй.  Бодлогынхоо  алдааг  улс төржихгүйгээр  засах хэрэгтэй байна.

Төсвөөс гадуур  хяналтгүй  зарцуулагдаж  байгаа  хөрөнгийг   төсөвт  суулгахгүй  гэж байна.  Чингис бондын  үлдэгдэл  мөнгийг  монгол  мөнгө  болгоод   банкинд  хадгалсан  гэсэн.   Энэ  нь   мөнгөө зарсан  гэсэн  үг.   Монгол улсын   валютын  ханш  унаж  байгаа  энэ  үед   буруу  бодлого  барьж  байна.  2014 онд  3800   төрийн  алба  хаагчдын  больё,  олон  яамдаа  болъё,   засаг  дарга  нарыг  болъё  гэсэн   санал гаргаж  байна.  Та  хэдэд  л  хэрэгтэй.  

УИХ гишүүн  С.Бямбацогт: Их  хурлын  гишүүд  өөрсдөө  өгдөг  баймаар  байна.  Чингис   бонд   Самурай  бонд нь төсвийн хуулийг  зөрчиж  байгаа гэдэг нь ил. Тийм учраас өнөөдрөөс  мөрдөж эхэлмээр байна. Энэ  тал  дээр   их хурлын  дарга  анхаармаар байна.  Хуулиа  мөрддөг баймаар  байна.

Яах аргагүй  өнөөдөр  хүчин  төгөлдөр  хуулийг   зөрчөөд  байя  гэдэг   хууль  гаргаж  байна.  2012 онд  ЭЗХЯ СЯ  сайд нарт  хариуцлага  тооцох  асуудал   ярьж байсан  хууль зөрчөөгүй  гээд   буцаасан.  2018 онд  1 наяд төгрөг  төлнө.  Төсвөөс 600  орчим  тэрбум төгрөгийг  ард  түмэн  төлнө.  Олон  яамдын  тоог  бууруулъя  18 онд  төлөх  төгрөгийг  төсвийг хуримтлуулъя.

 Цөөнх  гишүүн  санал гаргахаар   зөв ч бай, буруу ч бай нухчин дарах  ёстой.   2011  онд 11  яамдтай  байсан  одоо  17  болсон   одоо  засаг  дарга  нар  хэдэн  орлогчтой  байсан харин одоо  хэд  болсон.  Шүүхийн  шийдвэр гүйцэтгэгч   40  байсан   бол  одоо  100   болсон  энэ  хэмжээгээр   төрөөс   цалин  аваад   хямралд  өртөхгүй  байна,  бага  орлоготой  хувийн хэвшлүүдэд  хямралд  илүү  өртөж  байна.  Үүнээс  илүү   бага  дунд  орлоготой   иргэдээ  хамгаалах хэрэгтэй  байна.  Хэмнэлтийг   бага  дунд   орлоготой  иргэддээ  өгье.   Бид нар  хямрахгүй  байвал  болоо  гэх.

УИХ гишүүн  Д.Эрдэнэбат: Байнгын  хорооны  дэмжигдээгүй  саналыг  бид  нар  яагаад  дэмжиж  байна  гэхээр   детал  болгож  оруулж  ирсэн. Татварынхаа  багц  хуулийг  цэгцэлдъе.  Зөөлнөөр  хэлбэл  деталчилж  оруулж  ирээд   орсон  байгаа  зүйлийг   хэлэх  хэрэг  байгаа  юм уу.  Хуулийн  дотор  оруулсан байгаа нь ойлгомжтой.  Засгийн  газарт  чиглэл   өгөх  байгаач дээ. 

 

УИХ гишүүн Ц.Нямдорж:  Татварын  шинэчлэл  хийнэ  гэж  байгаа  энэ яг  юу  яриад  байгаа  юм. Болж байгаа байсан зүйлийг болохгүй байна гэх. Одоо яах  гээд  байгаа  юм.  Шинэчлэл  гэж  хуучин  хуулийг  23  салгаад   өртөг  зардлыг нэмээд. Монголд хууль тогтох шинж ер нь  байхгүй  боллоо.  Шинэчилж байна  гээд   хуучин хуулийг  салгаад   байх юм .

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Энэ  маргаад  байхаар  асуудал  алга.  Манай  эрчимжүүлэх   төлөвлөгөөн  дотор  байгаа  асуудлууд  байна. Энэ асуудлын хүрээнд төсвөөсөө  хэдэн  төгрөг  банкинд   хадгалах   гэсэн  үг.  Заавал  унагаад  байх  хэрэггүй  энэ  бол   эдийн  засгийн  хувьд  оновчгүй асуудал  байна. Татварын  хуулинд  хоёр  асуудал   оруулна  гэж байгаа. Жижиг  аж ахуй  нэгжүүдэд  тайлан  тооцооны   асуудлыг   тогтсон  байвал  яасан  юм.   Нэг  юм  хэлчихээд   араас  өөр   зүйл  ярьж байна.   Хөрөнгө  оруулалт   эрчимжүүлэх   асуудал   орсон  байгаа  салгаж  ярих  хэрэггүй.  Ярьсан  зүйл   байна.   Сайн  сайхан  санаачилга  бүхнийг  дэмжилгүй  яах  вэ  дээ.  Нэг  засаг  шүү дээ.  

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:  Бид нар эдийн  засгийг  эрчимжүүлэх  хууль  батлах  гэж  байна.  Маш  чухал.  Эдийн засгийн хямралыг   хамгийн чухал сэдвийн хүрээнд авч хэлэлцэх хэрэгтэй байна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2637
0 эможи
keyboard_arrow_up