Байнгын хорооны дарга А.Бакей Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 5 сарын 07

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Швейцарийн хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн үнэлгээний багийн зөвлөх Жерард Вон Лэнд болон хөтөлбөрийн үнэлгээний багийн бусад ажилтнуудыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг Швейцарь Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах шинэчлэлийн ажилд дэмжлэг үзүүлэхээр Швейцарийн Хөгжлийн Агентлаг (ШХА) хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь “Нутгийн удирдлага нь ардчилсан, эрх мэдэлтэй, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болох”-д нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөр нь харилцан уялдаа бүхий дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй, гурван жил үргэлжлэх юм.

Төсвийн төвлөрлийг бууруулах зорилготой “Орон нутгийн түвшинд санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсэг 2-ийг Сангийн яамтай хамтарч, Улс төрийн төвлөрлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих” бүрэлдэхүүн хэсэг 3-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч, Захиргааны төвлөрлийг бууруулахад чиглэгдсэн “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах” бүрэлдэхүүн хэсэг 4-ийг Замсгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтарч хэрэгжүүлж байгаагаа танилцуулаад УИХ-ын явуулж буй бодлогтой хэрхэн уялдаа холбоотой байгааг хөтөлбөрийн үнэлгээний багийн ажилтнууд тодруулав.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь УИХ-аас явуулж буй бодлого зорилттой нийцэж буй. Аль аль нь төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог хангах чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлж байгаа тухай хэлээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нь хууль тогтоох дээд байгууллага. Төрийн байгууллагуудыг бүтэц зохион байгуулалт, уялдаа холбоо, чиг үүргийн хувьд зангидаж ажилладаг тухай танилцуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2630
0 эможи
keyboard_arrow_up