О.Баасанхүү: Х.Тэмүүжин сайдыг уучилж чадахгүй байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн бариад байсан билээ. Гэхдээ хэрвээ Х.Тэмүүжин сайдыг уучлалт гуйх юм бол тогтоолын төслөө эргүүлэн татах боломжтой гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл сайхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс албан ёсоор уучлалт гуйж, албан бичгээ өөрийн биеэр өрөөнд нь оруулж өгсөн хэмээн бичиж байсан ч аль аль нь албан ёсны хариулт өгөөгүй байна.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр нэгэн хэвлэлд ярилцлага өгөн бөгөөд “Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хоёр удаа уулзсан. Х.Тэмүүжингээс “Хүлцэл өчье” гэсэн утгатай захиа ирсэн. Миний хувьд ирүүлсэн захиаг хангалттай хариу гэж үзэхгүй байгаа” гэж хэлсэн бололто.