Хог хаягдлын тухай хуулийг эхний хэлэлцүүлэгт шилжүүллээ

2015 оны 10 сарын 23

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарийн 13 гишүүний өргөн барьсан Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун танилцуулсан юм.

Ингээд гишүүдээс уг хуулийн төсөлтэй холбоотой асуулт болон санал гараагүй тул олонхын саналаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Ингэснээр өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25955
0 эможи
keyboard_arrow_up