Сайдын намба үгүй З.Баянсэлэнгэ

2015 оны 10 сарын 21

     Сайдын намба үгүй, тэр дундаа эмэгтэй хүний эрхэмсэг зан чанарыг сайд З.Баянсэлэнгээс олж харна гэдэг үнэндээ бэрх юм аа. Салбар толгойлж байгаа хүний хувьд наад захын харилцааны соёл, биеэ авч яваа байдалдаа эмэгтэй хүн анхаарах ёстой байтал З.Баянсэлэнгэд тийм зан чанарын хэлтэрхий ч гэж бараг алга юм шиг ээ. Ямар сайндаа л оймсонд хавчуулагдаж орж ирснийхээ дараа хэл ам хийсэн Ц.Нямдоржийн өөдөөс дунд хуруу гаргаж байхав дээ. 
    
Тэгвэл тэнгэрийн умдаг атган гишүүнээс сайд болтлоо дэвшсэн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг элдвээр хэлсэн нь олон хүнд таалагдахгүй байна. Тэрбээр “Энэ Баянсэлэнгэ Н.Энхбаяраас хэзээ ч урвахгүй юм байна гээд ойлгочихож болно. Намайг янз бүрээр муулж, хардаж, сэрдэж байдаг. Хамгийн гол нь, би зоригтой байсан, шагналаа хүртсэн, хойшид бид ялна гээд л ойлгочих. Би Элбэгдорж шиг новширч, эргэж буцдаг амьтан биш. Би даргыгаа хайрлана, хамгаална. Яагаад болохгүй гэж?” хэмээн ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25907
0 эможи
keyboard_arrow_up