Танилц: Хоригийг эсэргүүцэж "Хар тамга" даруулсан гишүүд

2015 оны 10 сарын 19

      Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөлийн хууль өнөөдөр нийгмийг болон улстөрчдийг хоёр хуваагаад байна. Ерөнхийлөгч авилга, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхгүй байхаар шийдэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээж авсан ч Өршөөлийн хуульд бүрэн гүйцэд тусгаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Батлагдсан цагаасаа хойш хоёр сарыг ардаа үдээд буй уг хууль нийгмийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Харин иргэд авилгачдыг өршөөж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн хэвээр байна Тиймээс уг хуулийг дэмжиж байгаа гишүүдэд тун тааламжгүй хандах болсон.

Үүний нэг илрэл нь Өршөөлийн хуулийг анхны хэлбэрээрээ байх нь зүйтэй гэж байнгын хороо болон чуулганы хуралдаанд саналаа өгч буй гишүүдэд жиргээчид "хар тамга" гэгчийг даржээ. Энэ тухай яриа твиттер хуудсаар эрчимтэй яригдаж байгаа бөгөөд нилээдгүй дэмжлэг аваад байна. Ингээд "хар тамга" авсан гишүүдийг танилцуулж байна.

/УИХ-ын гишүүн, Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж/

/УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл/

/УИХ-ын гишүүн Л.Болд/

/УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар/

/УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва/

/УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү/

/УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Ч.Улаан/

/УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ/

/УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон/

/УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг/

/УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25817
0 эможи
keyboard_arrow_up