Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжлээ

2014 оны 5 сарын 06

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд 19 гишүүнээс 12 нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

 Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Ингээд байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

 Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2579
0 эможи
keyboard_arrow_up