С.Ганбаатар: Монголын ард иргэд, сонгогчид үүнийг хүлээж байгаа

2014 оны 5 сарын 06

 УИХ дахь нэр бүхий гишүүд хамтран ҮХ-д оруулсан долоон өөрчлөлтийг цуцлах төслийг өргөн барихаар болжээ.

 

Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын  болон УИХ-ын тухай хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслийг унасны дараа Үндсэн хуулийг баталсан эхээр нь хамгаалах санаачлагыг гаргаж байгаа нь энэ юм.

УИХ дахь бие даагч гурван гишүүн, “Шударга ёс” эвслийн гишүүд нэгдэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар боллоо. Тодруулбал, 1999 онд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөлгүй Засгийн газрын гишүүний албыг УИХ-ын гишүүн хавсран гүйцэтгэж болох заалтыг оруулж ирсэн Ардчилсан Холбоо эвсэл, МАХН-ын санаачлагыг цуцлахаар тэд шийдвэрлэж байжээ. Үндсэн хуулийг эх хувиар нь мөрдөх нь парламентын үүрэг гэж төсөл санаачлагчид үзэж байна.

УИХ-ын гишүүн, Бие даагчдын зөвлөлийн дарга С.Ганбаатар: "З.Энхболд даргаар удирдуулсан 2012-2016 оны хоорондох энэ парламентын түүхэн шийдвэр өмнөх 24 жилийн балагтай, арчаагүй, алдаагаа засаж Монголын ард түмэнд үүргээ гүйцэтгэх учиртай. Монголын ард иргэд, сонгогчид үүнийг хүлээж байгаа."

Үндсэн хууль заасан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж болно гэсэн заалт нь Монгол улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй зөрчилдөж байгаа учраас дэмжихгүй гэдгээ цөөнгүй гишүүд хэлж байсан билээ. Тэд ярьж байснаа ажил хэрэг болгохоор ийнхүү шийдээд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2566
0 эможи
keyboard_arrow_up